EXPRIVE Cx Mongolia 2026: Монгол залуусыг карьер, бизнесийн боломжтой холбосон эвэнт болж өнгөрлөө.

EXPRIVE Cx Mongolia 2026
Updated: Sep 15, 2026

2026 оны 9 дүгээр сарын 5-нд Солонгос улсад ажиллаж, суралцаж, амьдарч буй Монгол залуусын карьер хөгжил, ажил эрхлэлт болон мэргэжлийн харилцаа холбоог дэмжих зорилготой EXPRIVE Cx Mongolia арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

EXPRIVE-ээс зохион байгуулдаг Career Exchange (Cx) нь Солонгост амьдарч буй гадаадын иргэдийг ажил олгогч байгууллага, мэргэжилтэн, бизнесийн байгууллага болон өөр хооронд нь холбож, бодит мэдээлэл, туршлага, шинэ боломж олгох зорилготой карьерын networking арга хэмжээ юм.

Энэ удаагийн Cx Mongolia арга хэмжээнд Солонгост амьдарч буй Монгол оюутан, ажил хайгч, ажилтан, мэргэжлийн хүмүүс болон influencer-үүд оролцож, Солонгост ажиллах, карьер хөгжүүлэх, байгууллагатай холбогдох, мэргэжлийн хүрээллээ тэлэх боломжийг нэг дор бүрдүүлсэн юм.

Арга хэмжээнд нийт 220 орчим оролцогч бүртгүүлж, тухайн өдөр 120 орчим хүн оролцсон бөгөөд илтгэгч, sponsor байгууллагын төлөөлөл, influencer, networking зочид болон зохион байгуулалтын багийн хамт нийт 168 орчим хүн арга хэмжээний талбайд цугларлаа.

20 SANGSANG PLANET, SEONGSU (3).webp

Мэргэжилтнүүдийн бодит туршлага, карьерын зөвлөгөө

Арга хэмжээний үеэр Солонгост карьерын өсөлт хийн амжилттай ажиллаж буй илтгэгчид урилгаар оролцон Монгол залууст зориулан карьер, ажил эрхлэлттэй холбоотой мэдээлэл, бодит туршлагыг хуваалцав.
Илтгэл, танилцуулгаас гадна оролцогчид байгууллагын төлөөлөл болон мэргэжилтнүүдтэй шууд харилцаж, өөрийн карьер, ажил хайлттай холбоотой мэдээлэл авах, цаашдын боломжийг ч мөн нэг дор бүрдүүллээ. 

Мөн арга хэмжээнд sponsor байгууллагуудаас 16 төлөөлөгч оролцож, монгол ажиллах хүчний эрэлт, ажилд орох боломж болон байгууллагын зүгээс санал болгож буй боломжуудын талаар оролцогчдод мэдээлэл өгсөн.

DSC02054_evoto_edited.webp

Networking- шинэ танил, шинэ боломж
Cx Mongolia-ийн нэг чухал хэсэг нь оролцогчдыг хооронд нь холбох networking байлаа.

Энэ удаад тусгайлан 5 networking зочин урьж оролцуулсан бөгөөд оролцогчид өөрсдийн мэргэжил, ажил, сонирхлын чиглэлээр ижил мэргэжилээр суралцдаг оюутнуудтай ярилцаж зөвлөгөө мэдээлэл өгөв. 

Монгол influencer-үүдийн оролцоо
Арга хэмжээнд Солонгост амьдардаг 13 influencer хүрэлцэн ирж оролцлоо. Оролцсон influencer-үүдийн нийт follower-ийн тоо 109 мянга гаруй байсан нь арга хэмжээний мэдээллийг өргөн хүрээний community-д хүргэхэд чухал ач холбогдолтой байв.

DSC01916_evoto_edited.webp

EXPRIVE Cx Mongolia цаашид

Энэ удаагийн арга хэмжээ нь Солонгост амьдарч буй монголчуудын дунд карьер, ажил эрхлэлт болон networking-ийн бодит хэрэгцээ өндөр байгааг харуулсан үйл явдал боллоо.
EXPRIVE цаашид Cx Mongolia-ийг тогтмол зохион байгуулж, Монгол залуусыг Солонгосын компани, байгууллага болон мэргэжлийн хүрээлэлтэй холбохын зэрэгцээ ажлын байр, карьер хөгжил, networking болон бизнесийн шинэ боломжуудыг бий болгох зорилготой ажиллах болно.
EXPRIVE Cx Mongolia 2026-д оролцсон нийт оролцогчид, илтгэгчид, sponsor байгууллагууд, influencer-үүд болон хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүстээ баярлалаа.

DSC01984_evoto_edited.webp

DSC02141_evoto_edited.webpDSC02135_evoto_edited.webpDSC01998_evoto_edited.webp

About Exprivé

Exprivé connects expats and international patients with Korea’s top hospitals, ensuring access to world-class medical services at fair and transparent prices. Our platform makes it easy for influencers, medical tourists, and healthcare professionals to navigate Korea’s healthcare system. Stay connected with us for more insights into Korea’s top medical institutions and services.

Exprivé is a government-registered faciliitator for international patients to Korea: A-2025-01-01-5810